Wednesday, March 21, 2012

Монгол хөөмэйн хөгжилд байгаль газар зүйн хүчин зүйлийн нөлөөлөл



         Хөөмэйн урлаг бол Монголчуудын ардын язгуур урлагийн нэгэн том чиглэл ба өгүүлэх эрхтний шүтэлцээт урлагийн гол төлөөлөгч юм.
   Олон зууны тэртээгээс бидний язгуур урлагийн нэгэн гайхамшигт төрөл болж хөгжсөөр ирсэн хөөмэйн урлаг нь өөрийн дахин давтагдашгүй ая аялгуу, шувуудын жиргээн, усны харгйа, уул усны чимээ, нэгэн хүний хоолой өгүүлэхүйн эрхтнээс түрэн гарах давхар өнгө аялгуу зэргээрээ дэлхийд гайхагдсан гайхамшигт урлаг юм.
    Монгол хөөмэй гэдэг өнөөдөр, дэлхийн улс орнууд төдийгүй хөөмэйн урлаг үүсч хөгжсөн бусад улс үндэстнүүдийн дунд ч өөрийн онцгой гайхамшигт дуугаралтын илүү өндөр түвшинд үнэлэгдэн, илүү дээд хэмжээнд дэвшилттэйгээр хөгжин яваа  юм.
   Чухамхүү энэ л их гайхамшигт ололт, оргилд нь гялалзан харагдах хөөмэйн урлагт нөлөөлсөн хүчин зүйл бол яах аргагүй, түүний хөгжлийн түлхэц болох оршин байгаа байгаль газар зүй юм.
    Тийм ч учраас бидний гол зорилго бол хөөмэйн урлаг үүсч тархсан улс үндэстнүүдээс /Тува, Халимаг, Буриад, Өвар монгол гэх мэт/ монгол хөөмэйн гол онцлог, түүний хөгжилд байгаль газар зүйн хүчин зүйлийн нөлөөллийг зөвхөн урлаг судлалын үүднээс бус соёлын үүднээс хандан судлах нь бидний гол зорилт юм. Үүнд:
1.      Хөөмэй гэж юу вэ?
2.      Монгол хөөмэй монголчуудын аман соялын нэгэн хэлбэр болох нь
3.      Монгол хөөмэйн хөгжилд байгаль газар зүйн нөлөөлсөн байдал. Гэж 3 англан авч үзлээ.
1.      Хөөмэй гэж юу вэ?
Хөөмэй гэдэг нь мах бодын үүднээс авч үзвэл эрхтэн юм.
    “Хонь болон булга суусрын цээж хавьд байдаг эрхтэн, харин хүнийхээр бол эржигэр тагнайнаас хойш хүүхэн хэл хүртэл үргэлжлэх зөөлөн эд[1]1
  Залгиурын хоолойг хавчин шахаж, хэлээ дээд шүдний эржигэр тагнайндаа хүргэж шахан дуугарахад хөөмэй гардаг. Энэ үед ам өөрөө дууны хайрцаг болж, хэл ая аялгууны өнгийг тохируулагч болдог юм.
     “Хөөмэйлэх үед сэтгэл зүй болон бие мах бодын асар их хүч чадлыг шаарддаг төдийгүй нэгэн дор олон хөгжмийн зэмсэг дуугарч байгаа мэтээр давхар эгшиг гарган аялгуулдгаараа онцлог юм. Тийм ч учраас хөөмэй нь хүч тамирын урлаг бас хүн хөгжим юм.”[2]
   Ингэж хөөмэйлж байх явцдаа ”Хөөмэй нь байгалийн чимээ шуугиан, усны харгиа шувуудын жиргээ зэргийг гайхалтай хөглөж чаддаг. Тийм ч учраас хөөмэй нь мөн байгаль, хүн, амьтан гурвын шүтэлцээт урлаг юм ”[3]
   Ингээд хөөмэй, хөөмэйн урлагийг цааш нь ургуулан дүгнээд байхад эцэс төгсгөлгүй мэт юм.
2.      Монгол хөөмэй монголчуудын аман соёлын нэгэн хэлбэр болох нь.
Монголчууд бид эрт дээр үеэс аливаа урлаг соёл, юмс үзэгдэл байдлаа арга билэг, аман соёлын шүтэлцээгээр дамжуулан бий болгосоор ирсэн хүн гайхамшигт ард түмэн билээ.
   Чухам яг л үүний адилаар өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлагийн гол төлөөлөгч болох хөөмэйн урлаг ч үүний нэгэн хэлбэр болж орших юм шиг санагдлаа.
   Доктор Ж. Долгорсүрэн аман соёлыг:
1.      Үгтэй
2.      Үггүй      гэж ангилан үзсэн байдаг.
    Үүний адилаар би хөөмэйг:
1.      Аялгуутай
2.      Аялгуугүй хэмээн ангилан авч үзлээ.
   ”Аман соёлын оршихуй дараах үндсэн 3 төвшинд хэрэглэгддэг.
    Үүнд: 
1.      Сэтгэц, мэдрэмж, сэтгэхүй ба хүртэхүй, анхаарах, ой тогтоолт, ургуулан бодохуй, дүрслэн санахуй зэрэг оюуны бэлэгдэлт бүтээлч үйл ажиллагаа хэлбэрээр
2.      Авиа эгшиг, үг, хөг, хэл, хөгжим хэмээх дохио тэмдгийн тогтолцооны хэлбэрээр
3.      Хэлэхүй, өгүүлэхүй, дуурьсахуй, үйлдэхүйн дан болон хам үйл, тэдгээртйн үр дүнгийн хэлбэрээр тус тус оршино. Эдгээрээс 2, 3 төвшингийн оршихуй нь цэвэр аман соёлд хамаарагдах болно”[4]
 Харин миний бодлоор дээд төвшингүүдээс 2-р төвшин нь хөөмэйг аман соёлын хэлбэр лүү илүү дөхүүлэн холбож байгаа болно.
   Дээрх байдлаас үндэслэн хөөмэйг:
  1. Үгтэй, аялгуутай явах /Алтайн магтаал, Хөгнө ханы магтаал, Мандуул г.м/
  2. Үггүй, аялгуутай явах /Чилүгэн/
  3. Үгтэй явах /Ихэнхидээ Увс, Тува чиглэлийн хөөмэйд хархирааны өнгөн дээр онц аягүй явагддаг/
    Тийм ч учраас дан ганц хөөмэйлэх бусМонголчуудын нээ эртний аман соёлоор дамжигдан ирсэн ерөөл магтаал, тууль зэрэг нь хөөмэйтэй уялдан холбогдсоноор монгол хөөмэй нь монголчуудын аман соёлын хэлбэр мөнөөсөө мөн болно гэж үзлээ.
  3. Монгол хөөмэйн хөгжилд байгаль газар зүй нөлөөлсөн байдал:
   Хөөмэйн урлаг тэр дундаа монгол хөөмэйн бусдаас ялгарах онцлог, нутаг нутгийн газар зүйн нөлөөлсөн хүчин зүйлс нь энэ сэдвийн сол санаа юм.
   Ер нь өөрийн нутгийн төрх байдлаасаа хамаараад ард түмний ёс заншил, урлаг соёл нь өөр өөрсдийнхөө төлөв байдлыг цогцлоосон байдаг. Үүний нэгэн адилаар хөөмэйн төрөл жанр, дугаралт, өнгө айзам нь ч өөр өөр байдаг.
   Үүнд хөөмэйн үндсэн гарвал болоххэдэн газрыг жишээ болгон авч үзэхээр шийдлээ.
1.      Ховд /Чандмань сум/
2.      Увс
3.      Тува
 Дээрх бүс нутгийн хөөмэйн өнгө аяс өөр өөрийн онцлогийг шингээсэн байдаг.
    Тухайлбал Ховд аймгийн Чандмань сум бол хөөмэйн өлгий нутаг гэгддэг. Тэгвэл энэ нутагт хөөмэйн хамгийн хүнд төрөл болох Алтайн шингэн хөөмэй хиээр давамгайлан хөөмэйлэгддэг бол Увс, Тувагийн нутгаар хархираа хөөмэй илүү хөгжиж ирсэн түүхтэй.
    Энэ тухай хөөмэйч Сэнгэдорж, Цэрэн даваа, Ганболд нар хоорондоо ярилцахдаа: ”Ээвэн голын хүрхэрээнээс хөөмэйн ая эгшиг үүссэн. Тэр Ээвэн гол нь өнөөдөр Хятадын нутагт байна гээд харин хөгжим судлаач Ж. Бадраа Хөвсгөлд байдаг гээд олон хүмүүс маргасан ч бидний бодлоор энэ нь одоогийн Ховд аймгийн Чандмань суманд байдаг аж. Мөн Хар  Ус нуур болон Алтайн өндөрлөг уулсын шувуудын жиргээг дагаж Алтайн шингэн хөөмэй болон багалзуурын нарийн хөөмэй үүссэн”[5] гэж нэгэн зэрэг санал нийлэн ярилцаж байсан.
    Харин Увс Тувагийн хархираа чиглэлийн хөөмэй Тувагаас гарвалтай гэж үздэг.

  



































Ашигласан ном

1.      Бадраа. Ж. /Монгол ардын хөгжим/ УБ., 1999.

2.      Долгорсүрэн. Ж. /Аман соёлын арга билгийн шүтэлцээ/  УБ.,2000.

3.      Дээр ишлэл зүүлтүүдэд тэмдэглэгдсэн аман сурвалжууд







[1] Судлаач багш Юндэн батаас тэмдгэлэн авав. 2007.05.02
[2] Хөөмэйч Ц. Цэрэндаваагаас тэмдгэлэн авав. 2007.05.06
[3] Хөөмэйч багш Б. Одсүрэнгээс тэмдгэлэн авав. 2007.04.20
[4] Ж. Долгорсүрэн  /Аман соёлын арга билгий шүтэлцээ. 2000. 100х/
[5] Дөрвөн бэрх  тоглолтон дээрх аман сурвалж 200.04.07

No comments:

Post a Comment