Monday, March 5, 2012

Баатарлаг туульс


Оршил

 Монгол ардынхаа үндэсний язгуурын соёл мөн аман зохиолын гол төрөл болох  үлгэр домог туульсийг  улам дэлгэрүүлэх нь монгол хүн бүхний бодож сан явах нэгэн чухал зүйл юм.

Ялангуяа соёл урлагийн мэргэжлээр суралцаж буй соёлыг тээгч хүмүүн болох юунтан  залуус бидний хувьд монголынхоо сор болсон яруу сайхан үг хэллэг сурган хүмүүжлийн эх суурь гол охь нь болсон ардын аман зохиол үлгэр иуульсийг маш сайтар судалж иүгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг билээ.
Эцэг өвгөдийн  түүх соёл , ёс суртахуун, зан  заншил, аж амьдрал бүхий бүх л түүхийг хүүрнэх баялаг сан хөмрөг болох энэ үндэсний үнэт зүйлээ бид бүхэн дэлгэрүүлж  зөвхөн монголдоо төдийгүй олон орны хэлд хөрвүүлэн буулгаж дэлхий дахинаар гайхуулж өвөг дээдсийн үлдээсэн гайхалтай яруу сайхан хэллэг зохиолын утга санаа  гайхамшигт байдал нь асар үнэт олдошгүй эрдэнэ юм.
Тиймээс би энэ хүү жижигхээн бичвэр ажлаа халх туулийн талаарх жоохон ч атугай  болов мэдлэг олгох зорилгоор хэсэгхэн дурьдаж оюутан залуус бүрийг ардын аман зохиол уран яруугийн гайхамшиг болсон бидний гол бахархаж явах үлгэр туулийг судалж өөр өөрсдийн хэмжээнд мэдлэг болгон тархиндаа цэнэглэж мөн  үндэсний энэ үнэт зүйлийг хөгжүүлэх мөн үр хүүхэддээ уламулуулан үлдээгээсээ гэсэн үүднээс  урайлан бичлээ. Алдаж онсон зүйл их байгаа биз уншигч олон та бүхэн хүлцэнэ бизээ.


Туульс

Манай авъяс билэг төгөлдөр  ардын аан злхиол гайхамшигтай  баялагийн дотор тууль гэдэг  зохиолын төрөл даруй  онцгой байр суурь эзэлж байгаа юм.  Хэрэв эртний Грекийн  Хомер туульчин Одиссе, Илиад гэдэг хоёр тууль, орчин үеийн боловсролт хүн бүрийн мэдвээс зохих  зүйл болж Герман хүн, Небелүнгийн  тууль гэдэгэрээ дэлхий дахиныг гайхуулж , Франц хүн Роландын тууль гэдэгээ  улс үндэстнийхээ бахархал болгож.  Фин хүн, Линрот гэдэг эрдэмтнийхээ ачаар зуу гаруй жил ардынхаа  хэлэлцдэг туулийг тэмдэглүүлэн,  Калевала  гэдэг нэгэн мөчлөгөнд эвлүүлж  фин үндэстний бахархал болгосныг нь  урдаа борьдаг болж,  1937 онд тэр туулийнхаа  чуулганыг бий болгон  тэмдэглэсний зуун жилийн ойг машид өргөнөөр тэмдэглэж  фин үндэсни утга соёлын  эрхэм их баяр болгосон аваас _ манай монгол ардын туульсийн дээжийг монголын судлал гэдэг ухаан анх  үүсгэн бий болгосон орос улсын эрдэмтэн  сургуультан тэмдэглэн  нийтлэж зөвлөлт  засагийн үед нэрт монголч  Владимерцов  орос хэлнээ  зарим ойрад  монгол туулийг маш сайхан  буулгаж яруу сайхан удиртгал  бичин нийтлэснээр олон улёын  туульсийн санд нэмэрлүүлсэн нь  ардын билэг зүйч  олон эрдэмтний анхаарал татн  шинжлэлийн зохиолд  монгол туульсийн нэр орох боллоо
.



Монгол туургатны баатарлаг  туульсийн шинжлэл судлалын  голыг оросын эрдэмтэн монголч  босгож биеээр монгол  газар явж тэмдэглэн судлаад  мэдээ баримт цуглуулсныхаа хирээр  магадлан бичсэн нь орос улсын  ижил мөрний халимаг  торгууд гэдэг дөрвөн  ойрадын тасархай гэж  биеэ нэрлэдэг  халимаг тангач байгал нуурын урд хойд биеийн буриад монгол, бас манай  баруун аймгийн баяд , торгууд зэрэгийн биеэ мөн дөрвөн ойрадын иасархай гэдэг монголчуудын дунд  туулийн зүйл иархаж байсан гурван төв газар монгол туулийн  зүйл байна  хэмээн үзэх болсон.
Халх ардын  баатарлаг туульсийн тэмдэглэл  цуглуулгыг монгол ардын билэг зүйч  нар, ардын төрийн үед  туульч нарын амнаас тэмдэглэж  авсан арвин зүйлийг  тоймлон үзвээс    нэгэн зуун тавин тавван насыг насалсан  хөгшин луу мэргэн хаан гэдэг    нэгэн жавхлдант  иөгөлдөр туул  нэгэн  түмэн  дөрвөн мянган шад  шүлэгтэй    маш том  хэмжээний туул  байгаа нь  урьд өмнө олон эрдлэмтний олж цуглуулсан  туулийн зүйлтэй  зэрэгцүүлэн үзэхэд  эртний монголын утга соёл  эдийн боловсрол ,  туулийн нийгэмлэгийн аж амьдрал  засаг захиргааны    байдал  хан харцын харилцаа  дайн байлдаан  хийх зохион байгуулалт  цэрэгийн                 ёс горимын ёс заншил  зэрэг нэн олон баримттай тул  монгол   ардын туульс  судлах хүнд ч  их сонин.

Жангар хан   будай  мэргэн хаан зэрэгийн  туульсийн  баатар хөгшин луу мэргэн хаан   гэдэг  халх ардын их тууль дотор  нэр нь гарч явдаг нь маш сонирхууштай байна.    Мөн   эрхийндээ   эрчтэй    эрийн  сайн   хамбуудай  мэргэн    гэх   зэрэгийн    нэгэн хэсэг   туульсийг  үзвээс    арван   зурга   мөн арван долдугаар зууны үеийн байдал үзэгдэж мөн шарын шашин  гэдэгийг монгол   язгууртан   хаад ноёд  шүтэн дагаж зунховын  шашны гоёмсог сайхан хүрээ    хийдээр    бие биедээ гайхамшиг болгон  хийд дуганы гоёмсог барилга  алтан    хөрөг бурхан  есөн эрднээр бичсэн Ганжуур     Данжуур     гоё сайхан    омын    хувцастай  бүрээ бишгүүр цан  хэнгэргийн хөгжимтэй  их сүртэй  хурал  номоор орд өргөөгөө  чимэг болгож байсан үеийн байдалыг харуулж байна.

Халхын эдгээр туульс  эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн  дээдийг   маш сайхнаар   дүрслэн   эмэгтэйчүүдийн  янаг хаййрын  сэтгэл   маш   их   зриг хатуужлыг    жигтэй сайхан дүрслэн үзүүлсэн байдаг нь    бас    таатай   сонин    үзэгдэж   ,   ардын   сэтгэл судлал    шинжлэгч   эрдэмтэн ч   монголчуудын    сэтгэл зүйн    иухай     тэдгээр   тууульсаас олдошгүй сайхаан     ажиглалт сонин    сайхан   баримт олох вии. 
Энд нэгэн жишээ үзүүлвээс  нөхрөө дайсанд   алуулаад      дээрэлхүү    түрэмгий харгис ноён  иүрэн орж ирсэнийг   танихгүй дайсанд муугаа үзүүлэхгүй    гэж   маш   их хаиуужилтай     сүрлэг    эрэлхэг    байгаа нэгэн жишээг  иш  татваас:

-           Нохой хорь  гж гурав дуудаж
                    Зуун булганы годоо хийсэн 
                    Зуутан хар  малгайтай
                    Өндөр сайхан өргөөнөөс  агрч
                    Манай хааны гадаа
                    Хүн нохой хорь гэдэггүй
                    Юун хүн бэ, яасан хүн бэн иа
 - Дэмий олон үг бүү хэл
Дуугүй цаад нохойгоо хорь
Далан хүн даадаггүй
Далай давхар ширмэн үүд
Дал мянгандаа хүргэлгүй
Далай их өргөөнд нь Оров гэнэ
Дагина авгай дагаж оров гэн.
Аян хол зүдэрч явна уу
Газарын холд зулдаж явна уу
Орон нутаг хаана билээ
Алс хэтээ хааш зорив
Хөндийг эргүүлсэн хүлэг сайн
Бийваагийн өргөөнд
Бараалхаж ирлээ
Авгай утаагүй
Улаан галаа түлж
Уураг болсон
Улаан цайгаа чанж
Учиртай нэгэн хоёр үгйиг асуув гэнэ.
Хөндийг эргүүлсэн
Хүлэг сайн
Бийваа баатарыг аллай
Авгай хүүхэн Албат иргэн
Адал хогшиолы нь цөм цугаарангий нь
Хөөтэй бариул Хөгнийн булдрууг хүртэл
Хурааж хумхиж авах гэж явна.
Эр хүн эр хүндээ хайртай
үрээ морь ижилдээ хайртай
Арайхан ч худлаа байлгүйдээ
Саран  дунгал хатан
Хүүрнэн хэлэв гэнэ.
Худал гэвэл зуун булгынн
Зоогоор  хийсэн
Зуутан хар малгайг үз
Аль бор хулганы Годыг тэр гэхэв
Хондлой ны нь ширнээс
Алга дарам шир өгсөн
Худал гэвэл иүүний нь үз
Аль үхсэн хөх үдээрийг иэр гэхэв
Төвхон хангайн чинээ
Иөш борлог моринд нь
 Зэр зэмсэгийг нь ачаад ирсэн
Минйй уулын чинээ
Улаан борлог морины
Хавирга сүвэргэнд нь хоргодоод үзэгдэхгүй банайна
Дөрвөн хөл доогуур нь шагайгаад хар
Дуртай дургүй гарч
Морины нь дөрвөн хөл доогуур
Саран дунгал хатан шагайгаад харжээ
Моринд нь зэр зэмсэгий нь
Аччихсан байж байхаар
Орох гээд босгоон тээгээд
Муурч саарч дамнаж унав
           Гэж эрхийндээн эрчтэй эрийн сайн ханбуудуй  мэргэн хан гэдэг багашиг хэмжээний халх туульд гардаг байн.
Тууль бүхэнд түмэн бэрхийн явдал гардаг бөгөөд улс түмэн нь  сайн хөвгүүдийнхээ  чадлаар дайнаа дарж   дархан   цолоо мандуулж  хариад овогт   онол өтгөс  туульчинй тууль   бүрийн    төгөсгөлд гардаг үээр тууль бүр төгөсдөг нь :
Дээрээс захирах ноёнгүй
    Дэргэдээс халдах дайсангүй
Наян жилийн найр хийгээд
                                         Жаран жилийн жаргал хийгээд
                                         Амаргасан сайхандаа жаргалаа
                                                                                                                         гэж туулиа төгөсгөдөг нь энх сайхан жаргалант амьдралаа эргэн хүсэж  иүүхээ бүтэсээр ирсэн ардын түмэн үеийн хүсэл ирмэлзлэлийг манай ардын туульс гайхамшигтай сайхан  уран санлаг сайхан шүлэг үгээр үзүүлэн сайн сайхан юм,  үнэн шударга юм хэзээд ялан дийлдэг юм гэж бэрх цагт зориг шантрахгүй хүчин мохохгүйг сургасан байдлаар хүмүүжлийн  чанартай үг  маш баялаг утга зорилго бадрангуй сайхан зохиолын хувьд хэмжээ далайцаараа бичгийн зохиолтой зэрэгцүүлвэл роман шиг том зохиолын хэлбэр байжээ.

 



No comments:

Post a Comment