Monday, December 2, 2013

Монголын аялал жуулчлалын уриа үгээр Соёлын аялал жуулчлалын хөгжлийг төсөөлөх нь




Түлхүүр үг: Соёлын аялал жуулчлал, Улс орны өвөрмөц соёл, Монголын нүүдлийн соёл, Монголын дүр төрх, Go nomadic Experience Mongolia
Олон улсын соёлын аялал жуулчлалын чиг хандлага
“Соёл бол аялал жуулчлалын хамгийн анхдагч орчин нь болдог”[1]
Соёлын аливаа үзмэрүүдийн хүрээнд явагдаж буй аялал бүхэн Соёлын аялал жуулчлал юм. Аялал жуулчлалын судалгааны бүтээлүүдэд соёлын аялал жуулчлалыг угсаатны соёлыг сонирхох аялал, түүхийн аялал, урлагийн аялал, хот суурин газрын амьдралыг сонирхох аялал гэж ангилсан байдаг.[2] Соёлын аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнууд өөр өөрийн онцлогийг тусгасан соёлын аялалыг хөгжүүлж байна. Жишээ нь: Европын улсууд бол соёлын аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд. Итали өөрийн их түүх, түүний ул мөр хийгээд сонгодог урлаг, дуурийн эх орон гэсэн дүр төрхийг өмнөө барин гол имижээ болгосон бол Франц улс бол соёлын өв ихтэй орнуудын нэг бөгөөд тэд суурин соёлын гол илрэл болох цайз хэрэм, христийн сүмийн нүсэр барилгууд, бүтээн байгуулалт зэргийг түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Зарим улсууд соёлын үйлдвэрлэл, бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын салбартай холбон өөрийн дүр төрхийг илэрхийлсэн байгааг Шотланд, Хорват гэх зэрэг олон улсын туршлагаас харж болохоор байна. Соёлын сэдэвтэй эвент, арга хэмжээнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд бүтээн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож улмаар тухайн улс нь олон улсын аялал жуулчлалын гол зорин очих бүс нутаг болсон тохиолдлууд олон байдаг. Эдгээрээс гадна дэлхийн бүхий л улс орнууд өөрийн орны соёлыг аялал жуулчлалаар дамжуулан дархлаа тогтоох гэсэн өргөн хүсэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Суурин соёлын удаан түүхгүй, өөрийн язгуур соёлоо хадгалсан улс орнууд даяаршлын үед өөрийн соёлоо хамгаалж үлдэх хамгийн том арга зам бол соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал гэдэгтэй санал нэгдэж байна.
            Тиймээс ч гадны улс орнууд өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аялалын бүтээгдэхүүн болгохдоо жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж эцсийн үр дүндээ жуулчид тэдний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг хүлээж байдаг.

Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал
Соёлын аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх талаар ярихын өмнө одоо хэр зэрэг хөгжиж байгааг авч үзэх хэрэгтэй. Соёлын аялал жуулчлалын олон төрлөөс төрөлжүүлэн бүтээгдэхүүн бэлтгэж, соёлын аяллаар дагнан үйл ажиллагаа явуулж буй компани өнөөгийн байдлаар манай оронд байхгүй хэдий ч тур оператор бүр соёлын аялал жуулчлалын өнгө төрх бүхий аяллуудыг бий болгож жуулчдад борлуулж байна.

Монгол дахь зарим тур операторуудын  аялалын төрөл ангиллыг  харьцуулан үзье.
Компаний нэр
                                  Аяллын төрөл
Соёлын аялал
Байгалийн аялал
Бусад аялалууд
Жуулчин
-Улаанбаатар хот /Гандан, хийдүүд үзнэ/
-Улаангом
-Увс нуур /Дөрвөд айлд зочилж тэдний түүх, зан заншил, амьдралын хэв маягтай танилцах/
-Цэнгэлхайрхан уул /Казак айлд зочилно/
-Цамбагарав уул /Казак айлд зочилно/
-Ховд хот /Сүм хийд, музейгээр орно. Өөлд ард түмний амьдралтай  танилцах/
-Улаанбаатар хот  /Байгалийн түүхийн музей үзнэ.Монгол гэр барихад суралцана/
-Улаанбаатар хот/Гандан, хийд/
-Хөвсгөл нуур
-13-р зуун цогцолбор
-Хустайн цогцолборт газар
-Амарбаясгалант хийд
-Манзушир хийд
- Улаанбаатар хот/музей/

Явган аялал
-Алтайн нурууны Таван Богд уул
-Цамбагарав уул
-Хөх Сэрхийн нуруу
-Хархираа Түргэний ууланд авирах
-Казак, Дөрвөд ард түмний амьдралтай танилцах


Судлаачийн   
    тайлбар
95%-аас дээш соёлын агуулгатай
70-с дээш хувь нь соёлын агуулгатай.
90% нь адал явдалт аялалын төрөл болох явган аялал нэршилдээ багтсан.10 % нь соёлын агуулгатай
Женко
-Гандан, хийдүүд үзнэ
-Сүхбаатарын талбай
-Үндэсний  түүхийн музей
-Монголын уламжлалт хоол
-Gobi cashmereand souvenirs
-13-р зуун цогцолбор


 -Улаанбаатар /Байгалийн түүхийн музей/
-Хархорин
-Цагаан нуур
-Хөвсгөл нуур
-Улаанбаатар
-13-р зуун цогцолбор
-Тэрэлж,гүнжийн сүм
-Улаанбаатар
-Улаанбаатар хот
Хархорин/Эрдэнэзуу хийд/
-Эрдэнэ зуу хийд
-Цагаан нуураар мориор аялана
-Хөвсгөл нуураар дугуйтай аялана
-13-р зуун цогцолбор
-Тэрэлж үндэсний парк/Аряавалын хийд, гүнжийн сүм/
-Улаанбаатар хот
Судлаачийн тайлбар
100% соёлын агуулгатай
80 орчим % нь байгалийн аялал, %-ийн соёлын агуулгатай
Адал явдалт аялал боловч 80%-иас дээш соёлын агуулгатай
Ар монгол трейвэл
-Улаанбаатар
-Хархорин
-Эрдэнэ зуун хийд
-Төвхөн хийд
-Хустайн нуруу
-Улаанбаатар (Богд хааны музей үзнэ)
2дахь маршрут
-Дуган хад
-Амарбаясгалан хийд
-Манзушир хийд
-Улаанбаатар
-Хархорин
-Төвхөн хийд
-Орхоны хүрхрээ
-Эрдэнэзуу  хийд
-Өгий нуур
-Хустайн нуруу
-13-р  зуун цогцолбор
-Тэрэлж, Гүнжийн сүм
Тусгай сонирхолын аялал
-Тэрхийн цагаан нуур
-Өгий нуур
-Хөвсгөл нуурын шувуу ажиглах аялал
-Хөвсгөлийн цаатангуудын зан заншил, соёлтой танилцана
Судлаачийн тайлбар
85% нь соёлын агуулгатай
Байгалийн аялал боловч 70 % нь соёлын агуулгатай байна
Тусгай сонирхолын аялал нь 90% ,соёлын агуулгатай аялал нь10 %
Баттур
Чингис хааны төрсөн нутгаар аялах
-Улаанбаатар
- Хар зүрхний хөх нуур
-Хангал  нуур
-Үзүүр цохио
-Тэрэлж, 13-р зуун цогцолбор
Монголын үндэсний баяр болох наадам
-Улаанбаатар
-Тэрэлж
-Манзушир хийд


-Архангайн нутгаар аялах
-Хархорин хотын туурь
-Эрдэнэзуу хийд
-Төвхөн хийд
-Харбалгас
-Хойд цэнхэрийн агуйн хадны зураг
-Амарбаясгалант хийд

-Цамбагарав уул/Казак ард түмний уламжлал, соёлтой танилцана/
-Отгонтэнгэр уул                       
-Цэнгэлхайрхан
-Цамбагарав уул
-Таванбогд
-Мөнххайрхан
-Хангайн ууланд дугуйгаар аялах
-Хөвсгөл нуураар дугуйтай аялах/Цаатангуудын аж амьдралтай танилцана/
-Хагын хар нуур
-Асралт хайрхан ууланд мориор аялах
-Говь цөлөөр тэмээгээр аялах
Судлаачийн тайлбар

Байгалийн аялал боловч 90 %-иас дээш соёлын агуулгатай байна.
Адал явдалт аялал 80%, соёлын агуулгатай аялал 20%
Хөвсгөл мон трейвэл
Хөвсгөлийн цаатангуудын амьдралтай танилцах
Улаанбаатар/Байгалийн түүхийн музей/
-Тэрэлж
-Элсэн тасархай
-Эрдэнэзуу
-Төвхөн хийд
-Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
-Улаанбаатар
-Улаанбаатар /гандан, хийд/
-Амарбаясгалант хийд
-Хөвсгөл нуураар явган аялах
-Хөвсгөл нууранд завиар аялах
-Хорьдол Сарьдагийн уулсаар явган аялах
Судлаачийн тайлбар
100% соёлын аялал

70% нь байгалийн аялал
30% нь соёлын агуулгатай
Адал явдалт аялал 80%, Соёлын агуулгатай аялал  20%
Монгол хаан
-Бүргэдийн фестиваль сонирхох
-Наадам үзнэ
-Хөдөө орон нутгийн наадам үзнэ
-Цаатан фестиваль  үзэх

-Улаанбаатар хот/Богд хааны ордон музей/
- Тэрэлж үндэсний парк
-13-р цогцолбор
- Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
-Амарбаясгалант хийд
-Манзушир хийд

Судлаачийн тайлбар
100% соёлын агуулгатай
80% нь соёлын агуулгатай, 20% нь байгалийн аялал

Дээрх аяллын компаниудын бүтээгдэхүүнүүдээс харвал ихэнх аяллуудад соёлын ямар нэгэн үзмэр агуулагдсан байгаа нь анзаарагдаж байна.  
Шашны сүм хийд, хурал номын газрууд болон угсаатны соёлын өвөрмөц илрэлүүдээс жуулчдад үзүүлэх аяллууд голчилж байгаа ч соёлын аяллын олон төрлийн нөөцийг бүгдийг нь ашиглах, эргэлтэнд оруулахыг эрмэлзэх хандлага байна.
Дэлхийд ховор нүүдэлчин соёл, түүний унаган байдлаараа хадгалагдан үлдсэн өвөрмөц байдал, олон угсаатны бүлгүүдийн зэрэгцэн орших сонирхол татам соёлын илрэлүүд, хүн амын гарын ур дүй, хийж бүтээх авъяас, нутгийн олон түмний эелдэг найрсаг, зочломтгой зан. Энэ бүгд яалтчгүй Монголын соёлын аялал жуулчлалын гол дүр төрх мөн.
Гэвч  Өөрсдийн язгуур соёл, түүний өвөрмөц илрэлийг аялалын бүтээгдэхүүн болгохдоо жуулчдад ойлгомжтой, хүртээмжтэй, өөриймсөг, жинхэнэ мөн чанараар нь хүргэхийг урьтал болгож түүндээ санхүү, эд материал, хүн хүчний нөөцийг хангалттай зориулж эцсийн үр дүндээ жуулчид тэдний соёлыг гайхан биширч, хүндлэх хандлагыг хүлээх” үндсэн зорилго, гол өгөөжийг марталгүй, бүрэн тодруулах хэрэгтэй.
Дүгнэлт 1
Монголын соёлын аялал жуулчлал хөгжихөд тодорхой хэмжээний суурь хөрс бүрэлдсэн байна. Аялалын компаниуд соёлын аяллын үр өгөөжийг ойлгон мэдэрч бүтээгдэхүүн боловсруулах сонирхол байгаа хэдий ч монгол соёл, нүүдэлчний соёлын үнэ цэнийг бууруулах, үнэгүйдүүлэх, нарийн нандин утга учрыг гадны жуулчдад бүрэн дүүрэн ойлгуулж, мэдрүүлэх бодит байдал учир дутагдалтай байна. Монголын аялал жуулчлалын шинэ урианы цаад утга нь энэ бүх асуудал зөв тийшээ шийдэгдэх хандлага бий болж хөгжлийн шинэ замд орж байна гэж ажиглагдаж байна.
  
Монголын аялал жуулчлалын уриа үг - Соёлын аялал жуулчлалын чиг хандлага    
Go nomadic, experience Mongolia – 2013 оны 1-р сарын 28-29-нд болсон Монголын аялал жуулчлалын форумаас гарсан Монголын аялал жуулчлалын өнгийг илэрхийлэх гол уриа үг. Нүүдэлчний амьдралыг Монголд мэдэр гэсэн утга бүхий энэ уриа үг нь Монголын соёлын аялал жуулчлалын өнгө төрх, имижийг илэрхийлж чадахуйц үг бөгөөд жуулчдад уриа үгээ батлах зайлшгүй шаардлага бий болж байна. Монголын аялал жуулчлал юуг баталж, жуулчдад юуг мэдрүүлэх ёстой вэ? Монголын аялал жуулчлалын уриа үгийг задлаж ойлговол:
Nomad- нүүдэлчин, Nomadic -  Нүүдэлчний ,Go nomadic- нүүдэлчин бол,
experience – мэдрэх, амсах, туршлага, дадлага гэх үгсээр илэрхийлэгдэж байна.
Nomad- Нүүдэлчин- Ус бэлчээрийн соргогийг даган аж төрдөг хүмүүс[3]
            Олон мянган жилийн түүхтэй, ус бэлчээр, байгаль цаг уурын байдал, газрын гарц зэргийг  мал аж ахуйдаа тохируулан сэлгэж, нутаг усны хүмүүсийнхээ хандлагыг сайтар ажиглаж бие биенээсээ хамааралтай байдалтайгаар аж төрж  өөрсдийн гэсэн өвөрмөц соёлыг бүтээсэн ард түмэн бол Монголын нүүдэлчид.[4] Дэлхий дахинд хамгийн сүүлд нүүдлийн соёлоо хадгалан үлдсэн зон олон бол маргах аргагүй Монголын нүүдэлчид юм. Нүүдэлчдийн соёл хэмээх дотроо асар том агуулга бүхий соёлыг өнөөдөр хүртэл Монголчууд нэлээдгүй хадгалсаар ирсэн. Даяаршлын нийгэмд мөхөх, устахын ирмэгт ирж, зарим соёлын үзэгдлүүд үгүй болож байгаа ч одоог хүртэл байсаар байна. Олон улсын аялал жуулчлалын гол зорих бүс нутаг болох Зүүн өмнөд Азид орших Монголын нүүдэлчдийн соёл бол монголын аялал жуулчлалын үнэт зүйл мөн.
Nomadic -  Нүүдэлчний , Go nomadic- нүүдэлчин бол
Жуулчдыг хүн төрөлхтөний хамгийн сүүлчийн, өөрийн гэсэн төрхтэй, дахин давтагдашгүй нүүдэлчин ард түмний нэг болоод үз гэж уриж байна.
Experience Mongolia – Монголд мэдэр, Монголд амс, Монголд туршлагаж, Монголд дадлагаж гэсэн олон салаа утгыг агуулж байгаа юм. Тиймээс бид дараах үйл явцуудыг жуулчдад бүрэн өгөх шаардлага гарч байна.
experience – мэдрэх – Гадаад орчин байдлыг ухаан мэдрэлдээ хүлээн авах, хүргэх[5]
Монголд ирсэн жуулчин нүүдэлчний соёлын орчинг, түүний үнэт зүйл, гайхамшигт шинж чанарыг ухаан санаандаа бүрэн дүүрэн хүлээж авах ёстой. Жуулчдад Монголын нүүдэлчдийн соёлыг мэдрүүлхийн тулд бидэнд нүүдэлчний соёлоо бүрэн дүүрэн мэддэг соёлын аялал жуулчлалын мэргэжилтэн, хөтөч тайлбарлагч, аялал жуулчлалын боловсон хүчин шаардлагатай. Тэд жуулчдад нүүдэлчдийн соёлын гайхамшигийг тайлбарлан таниулж, нарийн утга агуулгатай зүйлсийг бүрэн ойлгуулж ухаан мэдрэлд нь хүргэж өгөх ёстой.
experience – амсах – Эдлэх, үзэх, биеэр үзэж өнгөрүүлэх[6]
            Нүүдэлчний соёлыг ойлгож, ухаан санаандаа хүлээн авсан жуулчид тухайн соёлыг биеэр эдлэж, үзэж, үйлдэх шаардлагатай. Тэгэж байж жуулчид нүүдэлчин болж үзнэ гэсэн үг. Жуулчдыг биеэр хийж үзүүлхийн тулд Монголын нүүдэлчдийн соёлыг тээгчид байх нь зүйн хэрэг. Газар усаа сонгон нүүдэг нүүдэлчид байх хэрэгтэй, монгол гэрээ барьж чаддаг өрхийн тэргүүн байх хэрэгтэй, хоймортоо сууж үлгэрээ ярьж туулиа хайлдаг өвгөд, дээс томож, утас ээрэх эмгэд нүүдэлчин хэвээрээ байх, адуугаа манаж, морьдоо сойж, айргаа исгэдэг эрчүүд нь, саалиа авч, цагаан идээгээ боловсруулдаг эзэгтэй нар, шилбүүр унан наадаж, эцэг эхээсээ монгол ухаанаа өвлөх багачууд бүгд оршин байх хэрэгтэй. Тэд л жуулчдыг Монголд ирэх хугацаанд нь нүүдэлчин байлгаж чадна. Соёлын өвийг тээгчид цөөрч байгаа энэ үед жуулчдад амласан амлалт буюу уриандаа хүрэхийн тулд тээгчидийг олшруулах, тээж буй соёлын өвөө өвлүүлэн уламжлуулах шаардлага байна.

experience – туршлага – Ажил амьдралын явцад олж авсан мэдлэг, чадвар, дадал[7]
experience – дадлага – Ажил мэргэжилд дасч, боловсорсон байдал, юмыг хийж сурсан мэдэц, чадвар[8]
Амьдралынхаа нэгээхэн хугацааг Монголын нүүдэлчний амьдралаар амьдарч, тэдний соёлын их уламжлал түүх, үнэт чанараас ойлгож мэдсэн жуулчидад нүүдэлчдийн соёл асар том мэдлэг болох учиртай. “Соёлын аялал жуулчлал” хэмээх нэр томъёо аялал жуулчлалын үйлдвэрлэлийн нэг төрөл гэхээсээ илүү, амьдралын чанар, шинэ хэв маяг, шинж төрх, ертөнцийг үзэхүйн шинэ хандлагын үйлдвэрлэлийн технологи гэх утгаар давамгайлан хөгжих[9] хандлагатай байгаа энэ үед жуулчид нүүдэлчний амьдралын хэв маягаас суралцан, түүнийг өөрсдийн амьдралд хэвшүүлэх дадал чадварыг эзэмшсэнээр тэд насан туршдаа нүүдэлчний соёлын хэрэглэгч, Монгол соёлыг гайхан бишрэгч, хүндлэгчид байх болно. 
Энэ бол Монголын соёлын аялал жуулчлалын ирээдүй. Дэлхийн зах зээл дээр гаргаж буй уриа үгэндээ эзэн болох нь соёлын аялал жуулчлалын хөгжлийг илтгэнэ.   
             Дүгнэлт 2
Монголын аялал жуулчлал аяллын бүхий л төрлөөр бүтээгдэхүүн боловсруулж жуулчдад үйлчилж байна. Аялал жуулчлал дэлхий дахинд эрчтэй хөгжиж байгаа энэ үед Монгол улс дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн имиж төрх, уриа үгтэй өрсөлдөх шаардлага гарсан. Сонгосон уриа үгээ дэлхийд хамгаалж, жуулчдад амлалтаа биелүүлэх нь хамгийн чухал. Англи хэл дээр сонгосон уриа үгнийхээ бүхий л утга санааг илэрхийлэх үйл ажиллагаа, үйлчилгээтэй байх шаардлагатай. Гол нь жуулчдыг нүүдэлчин байлгаж үзүүлхийн тулд өөрсдөө нүүдэлчин байх хэрэгтэй.     

Ашигласан материал:
1.      Ж.Долгорсүрэн “Соёлын аялал жуулчлал” судалгааны тайлан. УБ., 2005
2.      Монсудар хэвлэлийн газар “Монгол хэлний хураангуй тайлбар толь” . УБ.,2009
3.      Угсаатан судлаач Д.Тангад багштай ярилцсан ярианаас
Интернет эх сурвалжууд – Тур оператор компаниудын санал болгож буй аяллын бүтээгдэхүүнүүд


[1] Ж.Долгорсүрэн “Соёлын аялал жуулчлал” судалгааны тайлан. УБ., 2005, 8 хууд.
[2] Мөн тэнд., 9 хууд
[3] Монсудар хэвлэлийн газар “Монгол хэлний хураангуй тайлбар толь” . УБ.,2009, 455 хууд
[4] Угсаатан судлаач Д.Тангад багштай ярилцсан ярианаас.
[5] Мөн тэнд., 414 хууд
[6] Монсудар хэвлэлийн газар “Монгол хэлний хураангуй тайлбар толь” . УБ.,2009, 25 хууд
[7] Мөн тэнд., 666 хууд
[8] Мөн тэнд., 191 хууд
[9] Долгорсүрэн.Ж “Соёлын аялал жуулчлал” судалгааны тайлан. УБ., 2005, 11 хууд.


Судлаач: Б.Мөнхбадрал  МА /Соёл судлалын профессорын багийн багш/