Tuesday, May 27, 2014

Хээрийн дадлагын удирдамж



Батлав..................................................Г.Сүхбат Ph.D / СУИС-ийн СИС-ийн  захирал /

соёл урлагийн их сургуулийн  соёл судлал II, соёлын аялал жуулчлал II, түүх музей II ангийн оюутнуудын ХЭЭРИЙН  дадлагын удирдамж

Нэг. Хээрийн  дадлагын зорилго:
2013-2014 оны хичээлийн жилийн Соёл судлал II, Соёлын аялал жуулчлал II болон Түүх музей II ангийн оюутнуудын хээрийн дадлагын гол  зорилго нь:
 Соёл судлал болон түүх музейн чиглэлээр онолын хичээлээр олж авсан мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэх, практик мэдлэг, дадал, чадвар олж авах
§  Орон нутгийн соёлын байгууллагуудтай угсаатны соёл, аялал жуулчлал, музей судлалын чиглэлээр хамтран ажиллах талаар судалгаа хийх
§  Тухайн орон нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлстэй танилцах
§  Орон нутаг судлах танхим болон аймгийн музейн үйл ажиллагаатай биечлэн танилцах
§  Орон нутгийн хөгжил, дэд бүтэц, байгаль, түүхийн шинж чанартай хүчин зүйлсийн нөөц зэрэг нь аялал жуулчлалын хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлах, дүгнэх
§  Тухайн бүс нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах
§  Орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний нөөцийг тоймлон тодорхойлох
§  Аялал жуулчлалын мэргэжилтэний хээрийн нөхцөлд ажиллах, тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд оновчтой шийдвэрлэх арга барилд суралцах,
Хоёр.Дадлагын зорилтууд: 
§  Аялалын зураглал, маршрут гаргах
§  Тэмдэглэл хөтлөх
§  Орон нутгийн, хүн ардын эдийн болон оюуны соёлын өвүүдийг судлах
§  Орон нутаг судлах танхимуудтай биечлэн танилцах
§  Хадгалагдан үлдсэн болон устан үгүй болж буй соёлын хэлбэрүүдийг судлан тодруулах
§  Фото альбом хийх
§  Жуулчны баазын талаарх судалгаа хийх /бүх төрлийн/
§  Дадлагын тайлан бичиж хамгаалах
Гурав.Дадлагын гүйцэтгэх ажлууд
§  Тухайн дадлага хийж буй газар орны хангай, тал, хээр нутгийн газарзүй, байгаль, экологийн төрөл, зүйл, онцлог, амьтны аймгийн талаарх  онолын мэдлэгээ бататган, гүнзгийрүүлж, өөрийн дүгнэлт хийх
§  Тухайн бүс нутагт оршин амьдарч буй угсаатны бүлгүүдийн аж байдлын соёлыг яг өнөөгийн байдлаар нь харж судлах
§  Тухайн бүс нутгийн хадгалагдаж  үлдсэн соёлын хэлбэрүүд болон устаж үгүй болох аюул нүүрлэсэн соёлын хэлбэрүүдийг судлан тодруулах
§  Орон нутагт байрлаж буй түүх, соёлын дурсгалт зүйлс, хөшөө, балгасуудын өнөөгийн байдлыг судлан мэдэх
§  Маршрутын дагуу байрлах аялал жуулчлалын салбарын хөгжил, орон нутгийн онцлог, байгалийн нөөцбололцоог хэрхэн ашиглаж байгаа болон дэд бүтцийн хөгжил, эдгээртэй уялдан ямар төрлийн аялал жуулчлал хөгжиж  байгаатай танилцах, нөөц боломжийг тодорхойлох, шинэ санаа олж авах
§  Маршрутын дагуу байрлах Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, түүнд төр засаг, орон нутгийн байгууллагуудын зүгээс үзүүлж байгаа дэмжлэг, тусламж дээрх байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлох
§  Орон нутаг дахь аялал жуулчлалын салбарт учирч болох эрсдэлийг  тооцох, бууруулах арга зам, даатгалын ба бусад байгууллагуудын үзүүлж байгаа туслалцаа дэмжлэгтэй танилцах
§  Энэ бүс нутгийн аялал жуулчлалын салбарын хэтийн төлөвийг судлах, одоогийн хөгжил дээр нь тулгуурлан ирээдүйн төлөвийг тодорхойлох, олон улсын хөгжлийн чиг хандлагатай харьцуулж судлах
Дөрөв. Сургуулийн захиргаа, сургалтын албаны хүлээх үүрэг
§  Тодорхой маршрут, дадлагын үргэлжлэх хугацааг тогтоож өгөх, бичиг баримтыг бүрдүүлэх, удирдагч багшийг томилж  ажиллуулах, болзошгүй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аюулгүй байдлыг хангаж  ажиллах зааварчилгааг өгөх
§  Оюутныг дадлагад бэлтгэх, арга зүйн материал, удирдамжаар хангах, оюутны ар гэрт оюутнаар дамжуулан дадлагын зорилго, журмыг танилцуулах
§  Багшийн цалин, замын зардал, холбогдох санхүүгийн асуудлыг шийдвэрлэх
§  Төрийн ба бусад байгууллагуудаас  авах зөвшөөрөл, удирдлагын зарим асуудлыг шийдвэрлэх /гэрээ хэлцэл хийх, дагалдах бичиг баримтыг бүрдүүлэх, тээвэрлэлт ба даатгалын асуудлыг шийдвэрлэх/
§  Дадлагын явцад хяналт тавьж, үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай зүйлсээр хангах
§  Багш дадлага хийхтэй холбогдсон шаардлагатай баримт бичгийг боловсруулах, бүрдүүлэх, маршрут тогтоох, болзошгүй эрсдэлийг тооцох
§  Дадлага удирдах багштай хамтран дадлагад гарах оюутнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж оюутнуудад танилцуулах
§  Оюутнуудад дадлагын зорилго, зорилтууд, багш оюутны үүргийг танилцуулж,  хээрийн дадлагад  гарах  хувийн бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар урьдчилан зөвлөгөө өгөх
Тав.  Багшийн үүрэг, хариуцлага:
§  Дадлага хийхтэй холбогдсон шаардлагатай баримт бичиг боловсруулах     бүрдүүлэх, маршрут тогтоох, эрсдэлийг тооцох
§  Дадлагын хугацаанд оюутнуудын сахилга бат, аюулгүй байдалд анхаарах
§  Дадлагад авч явах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн асуудлыг сургуулийн захиргаа, оюутантай  хамтран шийдвэрлэх
§  Сургалтын албатай хамтран дадлагад гарах оюутнуудын нэрсийн  жагсаалтыг гаргаж,  хичээл дуусахаас  2 долоо хоногийн өмнө оюутнуудад танилцуулах
§  Оюутнуудад дадлагын зорилго, зорилтууд, багш, оюутны үүргийг танилцуулж, хээрийн дадлага удирдах хувийн бэлтгэл, анхаарах зүйлсийн талаар  урьдчилан зөвлөгөө өгөх
§  Дадлагын хугацаанд сургалтын албатай холбоотой ажиллах, дадлагын явцын талаар тогтмол мэдээлж байх
§  Дадлагыг тогтоосон хугацаанд, тогтоосон маршрутаар хийж гүйцэтгэх
§  Дадлагыг дуусгаж сургалтын албанд мэдэгдэх
Зургаа. Оюутны үүрэг хариуцлага, хувийн бэлтгэл
 1.Дадлагад авч явах зүйлс: Галаараа
§  Газрын зураг
§  Зургийн аппарат, камер, диктофон
§  Дуран
§  Лаа, шүдэнз
§  Уяа, скоч, гялгар уут /15-25 ширхэг/
§  Майхан /борооноос хамгаалагдсан давхар бүрхүүлтэй байх, тулгуур гадас бүрэн байх, оосор уяа, бүчийг бүхэлж уясан байх /
§  Хоол хийх багаж хэрэгсэл
§  Усны сав
§  Хагалж бэлдсэн хуурай мод.
2.Хувийн бэлтгэл:
§  Тэмдэглэлийн дэвтэр, үзэг, харандаа,
§  Аяны хөнжил
§  Хийлдэг эсвэл хуйлдаг гудас
§  Дулаан хувцас, борооны цув, уулын гутал, пүүз, усны гутал, богино өмд, футболка, нарны малгай, алчуур, нарны шил
§  Эмийн сан /шархны лент, хөвөн, бинт, хөх спирт, иод, антибиотик, гэдэс, толгой, хоолойн өвчин намдаах эм/
§  Гар чийдэн
§  Дашмаг
§  Ойрын хэрэгцээний бэлэн мөнгө
§  Утас, зүү
3.Дадлагын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, санамж:
§  Дадлагад явахаас өмнө эмчийн үзлэгт орсон байх
§  Дадлагын хугацаанд сахилга, дэг журмыг нарийн чанд сахин биелүүлэх
§  Багшийн өгсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
§  Тогтсон цагт унтаж амрах, аянд гарах
§  Байгаль орчныг бохирдуулахгүй байх
§  Нутгийн ард олны уламжлалт зан заншлыг хүндэтгэх
§  Хувь хүний эрүүл мэндийн байдал таагүй болсон тохиолдолд багшид урьдчилан мэдэгдэж байх
§  Гал түймэр, усны аюулгүй байдал, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх
§  Байгаль цаг уурын тухайн нөхцөлд тохируулан хувцаслах
§  Даатгалд хамрагдсан байх
§  Хэт хуурайшилтын үе таарч байгаа тул галын аюулгүй байдлын урьдчилсан сэргийлэх зааварчилгааны дагуу биечлэн биелүүлнэ.
4.  Дадлагын явцад хориглох зүйлс:
§  Согтууруулах ундаа хэрэглэх, авч явах
§  Нийтийн болон амралтын газрын амгалан тайван байдал алдагдуулах, хэв журам зөрчих
§  Батлагдаагүй маршрутаар багшийн зөвшөөрөлгүй явах
§  Маршрутын аялалын явцад осол аюул гарч болзошгүй газраар явах, багшийн зөвшөөрөлгүй усанд орох
§  Дадлагын хугацаанд ямар нэг шалтгаангүйгээр маршрутанд гарахгүй үлдэх, санаатайгаар хоцрох
§  Хүний эд зүйлсийг дур мэдэн авах
§  Нутгийн ард, залуучуудтай маргах, хэрэлдэх, нийлэх дарвих
Долоо. Дадлагын тайлан бичилт,  дүгнэх журам
§  Танилцах дадлагын тайланг багаар  хамгаалах ба хамгаалалтыг үсгэн болон процент, тоон үнэлгээгээр дараах төрлүүдээр дүгнэнэ.
Тайлан бичилт – 40 %
                                          Тайлан хамгаалалт – 40% /хувцаслалт, харилцааны соёл/
                                          Удирдагчийн үнэлгээ – 20%
§  Тайлан хамгаалалтын хугацаа 15 минут байна.
§  Хээрийн дадлагын тайланг 2014 оны 10 сарын эхний долоо хоногт багтаан сургалтын албанд ирүүлнэ. 
§  Дадлагын тайлан хамгаалалт 2014 оны 10 сарын 2 дугаар долоо хоногт явагдана.
§  Сургалтын төлбөрийн тооцоогүй оюутан дадлагад гарах эрхтэй.
§  Тухайн жилийн сургалтын төлбөр бүрэн төлсөн оюутан дадлагын хамгаалалтанд орох эрхтэй.














Батлав..................................................Г.Сүхбат Ph.D / СУИС-ийн СИС-ийн захирал  /      

Найм. Хээрийн дадлагын маршрут
/Маршрутын зургийг хавсаргах/
Улаанбаатар
135 км
Төв Лүн
90 км
Төв Эрдэнэсант
140 км
Элсэнтасархай
90 км
Архангай Хашаат /Хөшөө цайдам, Харбалгас/
50 км
Өвөрхангай Хархорин
60 км
Өвөрхангай Хужирт
90 км
 Өвөрхангай
Бат-Өлзийт /Улаанцутгалан/
80 км
Төвхөн хийд
80 км
Архангай Түвшрүүлэх
25км
Архангай Цэнхэр /Цэнхэрийн халуун рашаан/
40 км
Архангай
Цэцэрлэг хот /Заяын хүрээ/
30 км
Архангай
Ихтамир /Тайхар чулуу/
150 км
Архангай Тариат
20 км
Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур
20 км
Архангай Тариат
180 км
Архангай
Цэцэрлэг хот
40 км
Архангай Батцэнгэл  /Жужаны үеийн дурсгал/
80 км
Архангай Өгийнуур
/Чилин хийд/
30 км
Булган Дашинчилэн
30 км
Булган Баяннуур
60 км
Төв
Лүн
130 км
Улаанбаатар хот

Нийт
1650 км


Дадлагын маршрутын урт 1650 км
Эрсдэл 10% 
Хугацаа нь: 14 өдөр, 13 шөнө
Хоноглолт: Хээрээр отоглох хэлбэрээр, майханд хоноглоно.









Ес.Аялалын хөтөлбөр
Эхний өдөр: Хээрийн дадлагын аялал өглөө СУИС-ийн СИС-ээс хөдлөн Элсэн тасархай хүртэл үргэлжилнэ.. Бараг 80-аад километер орчим үргэлжилсэн их элсэн манхан болох Элсэн тасархай дээр түр зогсож хүсвэл богино зугаалга хийн амарч үдлээд, холгүй орших Хөгнө хаан уулын зүг цааш аялна. Энэ хавийн газар нутаг нь олон янзын хэв шинж, байгалийн бүс нэгэн дор байдгаараа нэн онцлогтой. Ингээд үелэн тогтсон өвөрмөц хэлбэрийн хадан тогтоцтой Хөгнө хан уулын энгэрт уулан дээр орших Эрдэнэ хамба хийдийн туурийг үзэж сонирхох ба Элсэн тасархайн ойролцоо майханд хононо. Өдрийн нийт аялах зам- 365 км
2 дахь өдөр: Өглөөний цайны дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын зүг хөдөлнө. Үдийн үед Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөөцайдам, Орхоны дурсгалтай танилцан, Хотонт сумын Харбалгасыг үзнэ. Цаашлаад Хархоринд хүрч орчны дурсгалт газрууд, хөшөө дурсгал, үзмэрүүд болон алдарт Эрдэнэ зуу музейг үзэж сонирхон, сэргээн босгосон шинэ Эрдэнэ зуу хийдэд зочлон, мөн монголын эртний нийслэл асан Хархорум хотын туурийг үзэж сонирхоно. Өдрийн нийт аялах зам- 140 км
3 дахь өдөр:  Орхон голын үзэсгэлэнт хүрхээ Улаан цутгалангийн зүг аялна. Хүрхрээг үзэж сонирхон, орчны байгальтай танилцах явган аялал хийнэ. Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 км газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж, халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага  үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан эл хавцлыг үүсгэсэн гэдэг. Хүрхрээний ойролцоо майханд хононо.
Өдрийн нийт аялах зам- 150 км
4 дахь өдөр: Өвөрхангай аймгийн нутагт орших Төвхөн хийдийн зүг хөдөлнө. Орхон голын хойт талд, Архангай Өвөрхангай аймгуудын зааг Төвхөн ширээт уулын оройд байрлах энэ хийдийг анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар байгуулсан бөгөөд тус хийдэд өөрийн алдартай бурхадуудаа энд цутгасан гэдэг. Тус хийдийг үзэж сонирхоод цааш аялан явсаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн халуун рашааны дэргэд хоноглоно.  Өдрийн нийт аялах зам- 155 км
5 дахь өдөр: Архангай аймгийн төвөөр аялал үргэлжилж Заяын хүрээ буюу Архангай аймгийн Угсаатны музей, соёлын байгууллагуудыг үзэн сонирхож, Ихтамир сумын зүг хөдөлнө. Ихтамир сумын нутаг дахь Тайхар чулууг үзнэ. Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VIIIX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Өдрийн нийт аялах зам- 70км
6-7 дахь өдөр: Өглөөний цайны дараа Архангай аймгийн Тариат сум руу хөдөлнө. Замдаа Тариат сумын нутагт орших Чулуут голын үзэсгэлэнт хавцлыг үзэж сонирхоод цааш хөдлөн Тэрхийн цагаан цагаан нуурын зүг аялна. Архангай аймгийн Тариат сумын нутагт Цэцэрлэг хотоос 180 км зайд,  Тэрхийн цагаан нуурын хөвөөнд орших хожуу унтарсан хүрмэн чулуун галт уул бөгөөд 8 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарчээ. Дархалсан талбай нь 50 км.кв, д.т.д 2210 метрт оршдог. Сонин тогтоц бүхий хад асга, ангал, хавцалтай, агуй, хонхор гүдгэр ихтэй. Хангайн нуруунаас эх авсан Хойд Урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтсоноор үүссэн нуур. Цэнгэг устай, 16 км урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 км, талбай нь 61 км.кв, гүн нь 20 метр, д.т.д 2060 метрт оршдог. Нууранд 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол, ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол. Оройдоо зорьсон газартаа хүрч нуурын эрэг дээр хононо.
Өдрийн нийт аялах зам- 170км
8-9 дахь өдөр: Аялал үргэлжилж Хорго, Тэрхийн цагаан нуур орчмын аялал жуулчлалын нөхцөл, нөөцөд шинжилгээ хийж, аялал жуулчлалын даацыг тодорхойлох үүднээс аяллын олон төрлийг туршина. Явган аялал, морин аялал, усан аяллын зарим хөнгөн хэлбэрүүд
10 дахь өдөр: Аялал Архангай аймгийн Батцэнгэл сумын зүг үргэлжилж Жужаны үеийн дурсгал, Тоглохын талын дөрвөлжин булш, эртний дурсгалуудыг үзнэ. Батцэнгэл сумын төвөөс урагш Тамирын голын урдуур орших Тоглохын талд дөрвөлжин булш, тамга, тэмдэг, хөшөө, зэл чулуу бүхий цогцолбор бий. Үүнийг Жужааны үеийн дурсгал гэж үздэг. Мөн Батцэнгэл сумын өнөөгийн төв нь 1846 онд байгуулагдсан Сайн ноён хан аймгийн Түшээ гүний хүрээний суурин дээр оршдог.Өдрийн нийт аялах зам- 240 км
11-12 дахь өдөр:  Өглөөний цайны дараа цааш Архангай аймгийн нутагт орших Өгий нуурын зүг аялна. Энэ нууранд зуны цагт усны шувууд маш ихээр цуглах бөгөөд мөн загасны нөөцөөрөө монголдоо алдартай нуур билээ. Үдээс хойш, оройдоо нууранд хүрч, нуур орчмын байгалийг үзнэ. Нуурын эрэг дээр майханд хононо. Өдрийн нийт аялах зам-80 км
13 дахь өдөр: Өглөө аялал үргэлжилж Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын балгасыг зорино. Булган аймгийн Дашинчилэн сумаас өмнө зүгт 12 километийн зайд Хар бухын голын дэргэд орших эртний хотын туурь буюу Хар бухын балгас. Уг туур нь X-XI зууны үеийн Киданы үед хамаарагдах бөгөөд нутгийн ардын яриагаар Цогт тайжийн байгуулсан байгууламж гэдэг. Тус дурсгалыг үзээд цааш яван дадлагын сүүлийн өдөр туул голын хөвөөнөө хоноглоно.
Өдрийн нийт аялах зам-120 км
14 дахь өдөр: Өглөөний цайны дараа Улаанбаатар хотын зүг хөдөлнө. Замдаа Хустайн нурууны цогцолборт газрын ойролцоо зогсож, боломж таарвал тахь үзнэ. Ингээд цааш аялан явсаар үдээс хойш нийслэл Улаанбаатар хотод ирснээр энэхүү аялал өндөрлөх болно.
Өдрийн нийт аялах зам- 130км

/ Аяллын хөтөлбөрийн дагуу аялал үргэлжлэх ба зам дагуу түүх соёлын дурсгалууд, угсаатны соёлын илрэлүүд, орон нутаг судал музей болон аялал жуулчлалын үзмэрүүд, жуулчны баазуудтай танилцаж явна./










ХЭЭРИЙН ДАДЛАГА ХИЙХ ТУХАЙ ГЭРЭЭ

2014 оны ... дугаар                                                                                                       Улаанбаатар
сарын  ......      өдөр                                                                                                                хот

Нэг. Нийтлэг үндэслэл
                Энэхүү гэрээний зорилго нь Соёл судлал-II, Түүх музей-II ангийн оюутнуудыг түүх соёлын дурсгал, уламжлалт зан заншил, Монголын нүүдэлчидийн соёлтой амьдрал дээр нь танилцах, эх орны үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын үйлчилгээ явуулж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулахад оршино.
                Нэг талаас СУИС-ийн СИС-ийн Соёл судлалын профессорын багийн тэргүүлэх профессор Ж.Долгорсүрэн/Ph.D/, нөгөө талаас эцэг, эхийг төлөөлж ...................................................................................хооронд ………………........... мэргэжлийн …-р ангийн оюутан .............................. овогтой ..................................  -г .....…. оны .......сарын ............-ны өдрөөс ......... оны ........сарын ...........өдөр хүртэл ...... хоногийн хээрийн танилцах дадлага хийлгэхээр дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.
Хоёр. Сургуулийн хүлээх үүрэг, хариуцлага
                1. Оюутанд дадлага хийх талаар зөвлөмж өгч, арга зүйн материалаар хангана.
2. Аялалын маршрутыг тогтоож, дадлага удирдах багшийг томилно.
3. Тээврийн хэрэгслээр хангана /Жолоочийн өд,рийн хөлс, Унааны түлшний зардал/
4. Дадлагын үр дүнг тооцож үнэлнэ.
Гурав. Эцэг, эх, оюутны хүлээх үүрэг, хариуцлага
                1. Дадлагад гарах оюутны хувийн бэлтгэлийг хангахад туслалцаа үзүүлнэ.
                2. Аялалын хугацаанд зарцуулагдах  санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ.
3. Дадлагын хугацаанд биеэ зөв авч явах талаар анхааруулга, зөвлөгөөөгсөн байна.
                Дөрөв. Багшийн хүлээх үүрэг, хариуцлага
1. Батлагдсан маршрутын дагуу дадлагыг зохион байгуулна.
2.Дадлагын оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллана.
3. Дадлагын явцын талаар сургалтын албанд мэдэгдэж байна.
4. Дадлага дууссаны дараа дадлагын талаар дүгнэлт бичиж  сургалтын албанд хүргүүлнэ.
             Гэрээ байгуулсан:
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН

Соёл судлалын профессорын багийн                                 Соёл судлалын II анги
Тэргүүлэгч профессор
...............................Ж.Долгорсүрэн                            Оюутан   ..........................овогтой……………
                                 /Ph.D,проф/                              Ар гэрийн төлөөлөл..........................................................