Wednesday, March 19, 2014

Монгол улсын ТХГН-ийн сүлжээ



Монгол улсын ТХГН-ийн сүлжээ


Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэл хувийг Тусгай хамгаалалтад авахаар дэлхий нийтэд зарласан. Энэ зорилтыг хангах үүднээс байгаль- экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий газар нутгийг сонгон, зохих судалгаа, шалгуурыг үндэслэн тогтоосны үндсэн дээр ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэх ажлыг УИХ-аас 1998 онд баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу зохион байгуулан ажиллаж байна. Монгол улсын нийт газар нутгийн 14.4 хувь буюу 22.5 сая га бүхий 65 хэсэг газар нь УТХГН-ийн сүлжээнд хамрагдаад байгаа болно. Тэдгээрээс 12 нь дархан цаазат газар, 24 нь байгалийн цогцолборт газар, 20 нь байгалийн нөөц газар, 9 нь байгалийн дурсгалт газрын ангилалд хамрагдсан байна.
Дархан цаазат газар 46.87%
Байгалийн цогцолборт газар 43.31%                           нийт нутаг
Байгалийн нөөц газар 9.31%                                         дэвсгэрийн 14.4%
Дурсгалт газар 0.51%


ТХГН-ийн эзлэх талбай /%/
 

Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг
Талбай /га/
Улсын тусгай хамгаалалтанд авсан
Он
Шийдвэр
Дархан цаазат газар
1
Говийн их /А.Б/
5311730
1975/1995
АИХТ-ийн 84-р зарлиг/ УИХ-ын 26-р тогтоол
2
Хөх сэрхийн нуруу
65920
1977/1995
АИХТ-ийн 76-р зарлиг/ УИХ-ын 26-р тогтоол
3
Богдхан уул
41651
1957/1978/1995
УИХТ-ийн 31-р зарлиг/ АИХТ-ийн 248-р  зарлиг/  УИХ-ын 26-р тогтоол
4
Хасагтхайрхан
27448
1965/1995
АИХТ-ийн 17-р зарлиг/ УИХ-ын 26-р тогтоол
5
Хан Хэнтий
1227074
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
6
Нөмрөг
311205
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
7
Дорнод Монгол
570374
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
8
Монгол дагуур
103016
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
9
Отгонтэнгэр уул
95510
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
10
Увс нуурын ай сав
735845
1993/1995/2008
УИХ-ын 83-р тогтоол / УИХ-ын 26-р тогтоол /
УИХ-ын 05-р тогтоол
11
Говийн бага /А.Б/
1839176
1993/1996
УИХ-ын 83-р тогтоол/УИХ-ын 43-р тогтоол
12
Хорьдол сарьдаг
225574
1997/2008
УИХ-ын 47-р тогтоол, УИХ-ын 05-р тогтоол

ДЦГ-ын дүн
10554523
46.87%
Байгалийн цогцолборт газар
1
Хөвсгөл орчмын нутаг
838070
1992/1995
УБХ-ын 11-р тогтоол/ УИХ-ын 26-р тогтоол
2
Хорго-Тэрхийн цагаан нуур
77267
1965/1995
АИХТ-ийн 12-р зарлигаар ДГ болгон УИХ-ын 26-р тогтоолоор БЦГ
3
Говь гурван сайхан
2694737
1965/1993/2000
АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 83-р тогтоол БЦГ,
УИХ-ын 29-р тогтоолоор өргөтгөв.
4
Горхи тэрэлж
293168
1993
УИХ-ын 83-р тогтоолоор
5
Алтай таван богд
636161
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
6
Хангайн нуруу
888455
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
7
Хар-Ус нуур
850272
1997
УИХ-ын 47-р тогтоолоор
8
Ноён хангай
59088
1998
УИХ-ын 28-р тогтоолоор
9
Хустайн нуруу
50620
1993/1998
УИХ-ын 83-р тогтоол БНГ, УИХ -ын 115-р тогтоол
10
Цамбагарав
110960
2000
УИХ-ын 29-р тогтоолоор
11
Сийлхэмийн нуруу
140080
2000
УИХ-ын 29-р тогтоолоор
12
Хан хөхий-Хяргас нуур
553350
2000
УИХ-ын 29-р тогтоолоор
13
Тарвагатайн нуруу
525440
2000
УИХ-ын 29-р тогтоолоор
14
Ононбалж
415752
2000
УИХ-ын 29-р тогтоолоор
15
Тужийн нарс
70119
2002
УИХ-ын 39-р тогтоолоор
16
Мянган угалзат
63212
2002
УИХ-ын 39-р тогтоолоор
17
Улаан тайга
108237
2003
УИХ-ын 30-р тогтоолоор
18
Хөгнө-Тарна
83612
1997/2003
УИХ-ын 47-р тогтоол / УИХ-ын 30-р тогтоол
19
Дарьганга
64710
1993/2004
УИХ-ын 83-р тогтоол Ганга нуурын ДГ, УИХ-ын 22-р  тогтоол
20
Мөнххайрхан
300446
2006
УИХ-ын 26-р тогтоолоор
21
Орхоны хөндий
92956
2006
УИХ-ын 26-р тогтоолоор
22
Их богд уул
313193
2008
УИХ-ын 05–р тогтоол
23
Монгол элс орчим
269000
2010
УИХ-ын 6-р тогтоолоор
24
Улаагчны хар нуур түүний орчмын газар нутаг
254000
2010
УИХ-ын 6-р тогтоолоор

БЦГ  дүн
9752905
43.31%

Байгалийн нөөц газар
1
Нагалхаан уул
3076
1957/1995
АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоолоор БНГ
2
Батхаан уул
21850
1957/1995
АИХТ-ийн 31-р зарлигаар ДЦГ, УИХ-ын  26-р тогтоол
3
Лхачинвандад уул
58800
1964/1995
АИХТ-ийн 17-р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р  тогтоол
4
Булган гол
7657
1965/1995
АИХТ-ийн 17- р зарлигаар ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
5
Угтам
46160
1993
УИХ-ын 83-р тогтоолоор
6
Шаргаманхан
390071
1993
УИХ-ын 83-р тогтоолоор
7
Загийн ус
273606
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
8
Алаг хайрхан
36400
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
9
Бурханбуудай
52110
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
10
Эргэлийн зоо
60910
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
11
Их нарт
43740
1997
УИХ-ын 47-р тогтоолоор
12
Тосон хулстай
469928
1998
УИХ-ын 28-р тогтоолоор
13
Хар ямаат
50594
1998
УИХ-ын 28-р тогтоолоор
14
Яхь нуур
251388
1998
УИХ-ын 28-р тогтоолоор
15
Дэвэлийн арал
10300
2000
УИХ-ын 28-р тогтоолоор
16
Ханжаргалант
62968
2003
УИХ-ын 30-р тогтоолоор
17
Намнан уул
29721
2003
УИХ-ын 30-р тогтоолоор
18
Их газрын чулуу
34094
2003
УИХ-ын 30-р тогтоолоор
19
Тэсийн гол орчмын нутаг
102897
2006
УИХ-ын 26-р тогтоолоор
20
Алтан хөхий уул түүний орчмын нутаг
88000
2010
УИХ-ын 6-р тогтоолоор

БНГ  дүн
2094270
9.31%


Дурсгалт газар
1
Булган уул
1840
1965/1995
АИХТ-ийн 17-р зарлигаар  ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
2
Уран тогоо, Тулга уул
5800
1965/1995
АИХТ-ийн 17-р зарлигаар  ДЦГ, УИХ-ын 26-р тогтоол
3
Ээж хайрхан
22475
1992/1995
УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26- р тогтоол
4
Хүйсийн найман нуур
11500
1992/1995
УБХ-ын 11-р тогтоолоор УИХ-ын 26 -р тогтоол
5
Сүйхэнт
4830
1996
УИХ-ын 43-р тогтоолоор
6
Шилийн богд
17935
2004
УИХ-ын 22-р тогтоолоор
7
Хөргийн хөндий
6400
2004
УИХ-ын 22-р тогтоолоор
8
Даяндээрхийн агуй
31303
2006
УИХ-ын 26-р тогтоолоор
9
Хүрэн бэлчир түүний орчмын газар нутаг
12000
2010
УИХ-ын 6-р тогтоолоор

ДГ  дүн
114083
0.51%

Нийт дүн
22515781
100%


Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамрагдсан газрууд
д/д
Шим мандлын нөөц газар
Талбайн хэмжээ /га/
Хамгаалалтад авсан он
1
Говийн их дархан цаазат газар
5311730
1990
2
Богдхан уул
41651
1996
3
Увс нуурын ай савын дархан цаазат газар
712545
1997
4
Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
50620
2004
5
Дорнод Монголын тал газар
570374
2005
6
Монгол дагуурын тал
103016
2007

Дэлхийн өвд хамрагдсан газар
д/д
Дэлхийн унаган байгалийн өв
Талбайн хэмжээ /га/
Хамгаалалтад авсан он
1
Увс нуурын ай савын дархан цаазат газар
712545
2003
2
Орхоны хөндийн соёлын дурсгал
92956
2004

No comments:

Post a Comment