Wednesday, March 19, 2014

“СОЁЛ СУДЛАЛЫН ИХ СЕМИНАР”-ЫН УДИРДАМЖ



                                                                              
СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ                                       СОЁЛ ИРГЭНШЛИЙН      СУРГУУЛЬ                                                                      СУРГУУЛЬ

“СОЁЛ СУДЛАЛЫН ИХ СЕМИНАР”-ЫН УДИРДАМЖ
                   
СУИС-ийн СИС-ийн Соёл судлалын профессорын багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Соёл судлалын их семинар”-ийг 2014 онд “Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Семинарын зорилго
Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн хандлага болон Зүүн Азийн аялал жуулчлалын хэтийн төлөв нь Монгол улсын соёлын аялал жуулчлалд нэлээд үр өгөөжтэй байх шинж ажиглагдаж байгаа билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Монголын аялал жуулчлалын эн тэргүүний чиглэлийг нүүдэлчний соёл болохыг тодорхойлсон. Тиймээс тус семинарын үндсэн зорилго нь Соёлын аялал жуулчлалын сургалт, судалгааг хөгжүүлж, Монголын соёлын аялал жуулчлалын хөгжлийн төлөвийг тодорхойлоход оршиж байна.
Семинарын хамрах сэдвүүд
ü  Соёлын аялал жуулчлалын үзэл баримтлал, хандлага, онолын байр суурь
ü  Монгол улсын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал
ü  Монголын нүүдэлчний соёл ба аялал жуулчлалын хамаарлын судалгаа
ü  Монголын шашны соёл ба аялал жуулчлалын хамаарлын судалгаа
ü  Монголын язгуур болон орчин үеийн урлаг дахь аялал жуулчлал
ü  Монголын соёлын үйл явдал, тэмдэглэлт баярууд ба аялал жуулчлал
ü  Соёл, урлагийн байгуулага ба аялал жуулчлал: цирк, музей, галерей, номын сан, ном хэвлэлийн байгуулага, соёлын төв, театр , чуулга, хуримын ордон, хүүхэд залуучуудын соёл амралтын төвүүд гэх мэт.
ü  Монголын соёлын аялал жуулчлалын нөөцийн судалгаа
ü  Дэлхийн зах зээлд гаргах Монголын соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүний судалгаа

Семинарын хамрах хүрээ
Соёл, Аялал жуулчлалын сургалт, судалгаа эрхэлдэг байгууллага, хүрээлэн, их дээд сургуулийн эрдэмтэд, судлаачид оролцоно. Дээрхи сэдвүүдийн хүрээнд нарийвчлан авч үзсэн илтгэл  хэлэлцүүлэх боломжтой ба  семинарын үр дүнд   Монголын соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага, нөөцийг тодорхойлох боломж бүрдэнэ. 

Тавигдах шаардлага:
1.      Эрдэм шинжилгээний өгүүлэл дараах хэсгүүдтэй байна.
Семинарт  тавигдах илтгэлийг өгүүлэлийн хэлбэрээр ирүүлнэ.
a)      Өгүүллийн нэр
b)      Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
c)      Хураангуй
d)     Түлхүүр үг
e)      Оршил
f)       Өгүүллийн үндсэн хэсэг
g)      Дүгнэлт
h)      Ишлэл татсан ном, зохиолын нэрс
i)        Зохиогчийн тухай
2.      Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн бичлэг, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зураг (график, фото зураг), хүснэгт зэргийг оролцуулан А4 хэмжээтэй 5-7 хуудсанд багтсан байна.
3.      Өгүүллийг зөвхөн UNICODE ашиглан “Times New Roman” фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгож бичнэ.
4.      Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод, баруун талаас 2,5 см, зүүн талаас 3,0 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
5.      Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6.      Өгүүлэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.
7.      Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүлэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8.      Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас  багагүй нягтаршилтайгаар зургийн TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.
9.      Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд иш авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.
10.  Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
11.  Өгүүллийн эцэст тухайн өгүүлэлийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны студи-урлан гэх зэргийг бичнэ.
12.  ЭШӨ нь 297*210мм (А4) хэмжээний цагаан цаасны зөвхөн нэг тал дээр үг үсгийн болон бичгийн дүрмийн алдаагүйгээр хэвлэгдсэн байна.
13.  Хэвлэгдсэн эх материал болон файлыг зөвхөн flash disk-ээр (USB Sticker) СУИС-ийн Соёл иргэншлийн сургуулийн Соёл судлалын профессорын багт явуулна.
14.  Өгүүллүүд “Монголын соёл урлаг судлал” цувралын тусгай дугаарт хэвлэгдэнэ.





Холбоо барих
Илтгэгчид илтгэлээ 2014 оны 04 сарын 11-ний дотор  СУИС-ийн Соёл судлалын профессорын багийн багш Б.Мөнхбадрал: badguy_ok@yahoo.com 99195418, Ч.Мөнхжаргал: cheegii3@yahoo.com 99054401,  М.Ганжаргал: mganjaa@rambler.ru 93039314 хаягаар явуулна уу. Хугацаандаа ирүүлээгүй илтгэлийг хүлээж авахгүй болно.

Семинар хэзээ, хаана болох вэ?
2014 оны 4 сарын 25 д СУИС-ийн  2-р байранд болно.


 





No comments:

Post a Comment